2012-05-13,
Happy new year Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе Амсаад л бялхам жаргал бэлэглэе Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе! Дуулж баясч угтаарай, шинэ оноо Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна Дутагдлаа засаад амьдраарай, нас байна Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ Өвлийн өвгөн аав Цал буурал өвгөн аав нь Цас мөний их орноос Цан хүүрэн татуулан Үүлтэй тэнгэрээс доогуур Үзүүртэй модноос дээгүүр Цалин цагаан морио унаад Цасан охидоо дагуулан бүжсээр Цадиг түүхийн алтан өлгий болсон Амжилт бүтээлийн эзэд Алдар гавьяаны ирээдүй Хүүхэд багачууд та нартайгаа уулзахад Урамтай байна, баяртай байна Шинэ он Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж Цасан одод дээрээс бутрах тэр л үед Халуун үнсэлт мэт дарсаа тулган Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай ………………………………………………………………….. Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе Амсаад л бялхам жаргал бэлэглэе Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе! Нас нэмж ухаан тэлсэн Цас бударч өнгө нэмсэн Дарс оргилж баяр нэмсэн Шинэ оны мэнд хүргэе! ………………………………………………………………….. Шинэ ондоо тэвэр дүүрэн сарнай Сэтгэл дүүрэн итгэл Нүд дүүрэн инээмсэглэл Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай. ………………………………………………………………….. Чимэглэн гоёсон ногоон гацуурханыхаа дэргэд Амттан дүүрэн ширээгээ тойрон суугаад Айлчлан ирж буй шинээ оноо Хайртай хүмүүстэйгээ сэтгэл догдлуулсан тэрхүү үдшийг Мартагдахааргүй сайхан өнгөрүүлээрэй. ………………………………………………………………….. Будрах цасны мөнгөн ширхэгтэй Болор хундаганы жингэнэх чимээтэй Буурал сахалт өвлийн өвгөнтэй Бүжин наадах цасан охидтой Шинэ оноо сайхан угтаарай. Happy new year ………………………………………………………………….. Угтах ондоо бүтээлээр дүүрэн Урам тэтгэсэн амжилтаар баян Гэгээн гэрлээр гэр тань гийж Гэрэлт оюунаар ухаан тань тэлж Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай ………………………………………………………………….. Мөрөөдөл биелэх мөч ойртож Мөнгөн шөнөөр шинэ он айсуй Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон Баяр баярын дээр шинэ жил ирлээ Бүлээрээ бүжин бүжин баярлаарай Хотлоороо хонон өнжин баярлаарай Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай. Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ? Та хүрч чадна. өөртөө итгээрэй. Танд амжилт хүсьe! ………………………………………………………………….. Аз жаргал шидлээ шүү Алгаа тосоод аваарай Алсаас хундага тулгалаа шүү Хундагаа бариад тосоорой Ажлын амжилт шидлээ шүү Алтаар өлгийдөөд аваарай Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ Ариухан уруулаа дэвсээд аваарай Happy new year. Сайхан баярлаарай. ………………………………………………………………….. Амжилт бүтээлийн гэрэл цацарсан Аз жаргалын мөнгөн жимээр Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн Угтах он айлчлан ирлээ 2010-12-16үргэлжлүүлэх Үнэлэх 158 Share on email Хадгал Сэтгэгдэл бичих Илгээх Сэтгэгдэл (0) Одоогоор сэтгэгдэл оруулаагүй байна Нийтэлсэн: happy happy follow happy - н оруулсан бусад линкүүдийг үзэх Их үнэлэсэн Бүгд Мэдээ Зураг Видео 20 Үнэлсэн Б.Явуухулангийн нэрэмжит наадам болно

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax